Бүтэлгүйчүүдийн жагсаалтад Байден оржээ
Америкийн Фокс Ньюс мэдээллийн суваг 2023 оны хамгийн бүтэлгүй улс төрчдийн жагсаалтыг гаргаж, энэ жагсаалтдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оржээ. "Энэ онд 80 настай ерөнхий командлагч импичмент зарлуулж болзошгүй байдалтай нүүр тулсны дээр сонгогчдын дунд хамгийн муу нэр хүндтэй болсон хэвээр байна" гэж Фокс Ньюс мэдээлсэн байна. Сонгогчид Байденыг өндөр настайгаас нь болж төдийгүй дэд ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүй, түүнчлэн Ойрх Дорнодын дайнд Израилыг дэмжиж байгаагаас нь болж дэмжихгүй байгаа гэж Фокс ньюс онцолжээ.