Бусдад хүч хэрэглэн хууль бусаар хорьж, ₮98 саяыг авсан этгээдүүдийг шалгаж байна

4-р сарын 29, 2024 - 19:18
8 сарын өмнө
 0  90
Бусдад хүч хэрэглэн хууль бусаар хорьж, ₮98 саяыг авсан этгээдүүдийг шалгаж байна

УЕПГ-ын ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Одоо шүүхийн шатанд Б, Д, М, Х нар нь О, Б болон БНХАУ-ын иргэн Э нарын захиалгаар “Ш” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан;

Б, Н, О нар нь  зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан;

А, Х, У нарын 16 иргэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хүчиндсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрсан зэрэг нийт 38 хүнд холбогдох, долоон хэргийг хянаж байна. 

Share:
90

like

dislike

love

funny

angry

sad

wow