Гал гарч эмэгтэй хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч байна гэсэн дуудлагыг 2024.09.19-ний өдрийн 19:39 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н/32 настай, эмэгтэй/ түлэгдсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.






