Зам засвартай холбоотойгоор зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ
Авто замын засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн эцсээс Улиастайн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчих юм байна.