Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл ирүүлсэн байна.
Уг өргөдөл нь Ард түмнээ хайрлая намын 2 дугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилсөн тул үүнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх агуулгатай байна.