Боксын холбоо мэдүүлгээ хоцроож өгсний улмаас манай тамирчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцож чадахгүй болжээ

3-р сарын 3, 2024 - 18:22
10 сарын өмнө
 0  422
Боксын холбоо мэдүүлгээ хоцроож өгсний улмаас манай тамирчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцож чадахгүй болжээ

Италийн Буста Ацизод "Парис-2024" олимпийн эрх олгох тэмцээн албан ёсоор эхэлж, 670 гаруй тамирчид хүчээ сорьж буй. Олимпийн эрхийн төлөөх тэмцээн гуравдугаар сарын 3-наас 11-ний хооронд болох бөгөөд эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчинд "Парис 2024" олимпийн наадамд оролцох эрх олгох юм. Энэ тэмцээнд манай улсын боксын үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэлээ хангасан байсан ч Монголын боксын холбоо мэдүүлгээ хоцроож явуулсны улмаас манай улсын баг тамирчид тус тэмцээнд оролцож чадахааргүй болсон талаар хэвлэлд мэдээлжээ . Тодруулбал, "Парис 2024" хүн төрөлхтний спортын их наадамд манай улс боксын төрлөөл оролцох боломжгүй болсон байна.

Share:
422

like

dislike

love

funny

angry

sad

wow