БНСУ гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх хөтөлбөр зарлалаа
Өмнөд Солонгос залуучуудыг гэрлэж үр хүүхэд төрүүлэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад ажилчдыг ихээр авахыг зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газар нь туршилтын хөтөлбөр боловсруулан зарласан байна.
Өмнөд Солонгост хүн ам хөгширч, ажиллах хүч хумигдаж, янз бүрийн салбарт ажиллах хүчний хомсдол нүүрлэж байгаа тул энэ төлөвлөгөө нь мөн гадаад ажилчин авах эрхтэй үйлдвэр, компаниудын тоог нэмэгдүүлэх болно гэж үзэж байна.
12 сараас эхлэх тус хөтөлбөрийн гол зорилго нь гадаад ажилчдыг гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллуулж залуучуудын гэр бүлийн нөхцөлийг дэмжин зорилготой бөгөөд Солонгос 20-40 насны гэр бүл, өрх толгойлсон гэр бүл, олон хүүхэдтэй айл өрхөд гэрийн ажилд туслах эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдэж байна гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлэв.
Гадаадын гэрийн үйлчлэгч нар дор хаяж 24 настай байх шаардлагатай бөгөөд гэмт хэрэг, хар тамхитай холбоотой аливаа цагдаагын тодорхойлолт шаардах гэх мэт суурь шалгалтанд хамруулж, цагаачдын ажлын туршлага, мэдлэг, хэлний ур чадварын үнэлгээ хийх аж. Тэднийг Солонгосын айл өрхүүдэд "найдвартай агентлагууд"-аар дамжуулан байршуулж, зургаан сарын хугацаанд хөтөлбөрийн үр дүнг хянах болно гэж мэдээнд дурджээ.
Хүүхэд асрах, гэрийн ажлын ачаалал нь Өмнөд Солонгост гэрлэлт, төрөлтийг бууруулж байгаагаас амьжиргааны өртөг нэмэгдэж, боловсролтой эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байгаа нэгэн хүчин зүйл гэж эрх баригчид үзсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Засгийн газрын тайланд дурдсанаар 19-34 насны оршин суугчдын талаас илүү хувь нь гэрлэсний дараа ч хүүхэдтэй болох шаардлагагүй гэж үздэг. Судалгаанд хамрагдагсдын дөнгөж 36.4% нь гэрлэлтийн талаар эерэг ойлголттой ч эдийн засгийн хүндрэл зэрэг нийтлэг хүчин зүйлсийн улмаас гэрлэлтийг хойшлуулах үр хүүхэдтэй болохоос татгалздаг хэмээн судалгааны дүн харуулжээ.
Энэ хандлага нь хөдөлмөрийн насны хүмүүсийн нөөц багасах тусам тус улсын хүн амын хямралыг улам бүр түргэсгэж, одоо байгаа эдийн засгийн “толгойны өвчин”-г нэмж байгаа гэнэ. Өмнөд Солонгос улс аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний архаг хомсдолтой удаан хугацаанд тэмцсээр ирсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Засгийн газар хомсдолыг арилгахын тулд долоо хоногт ажлын цагийн дээд хязгаарыг 52-оос 69 болгон нэмэгдүүлэхийг санал болгосон ч залуу ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч энэ шийдвэрээ дахин харахад хүргэсэн гэнэ.
Орон нутагт Солонгосын гэрийн үйлчлэгч, хүүхэд асрах ажилчид байдаг ч ажилчдын тоо тогтмол буурч, дийлэнх нь 50-иас дээш насныхан байгаа гэж Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам долдугаар сард мэдэгдэв.
Одоогийн журмын дагуу Өмнөд Солонгост зөвхөн тодорхой визтэй гадаадын иргэд, тухайлбал, урт хугацаагаар оршин суугч, гэр бүл болсон цагаачид, гадаадаас ирж буй солонгос үндэстэн зэрэг гэр ахуйн болон хүүхэд асрах ажилд ажиллахыг зөвшөөрдөг. Энэхүү туршилтын шинэ хөтөлбөр нь E-9 визтэй иргэд буюу "мэргэжлийн бус" ажлын байранд ажилладаг гадаадын ажилчдад энэ ажлыг нээлттэй болгох зорилготой юм.
Гадаадын ажилчдын цалин ямар байх вэ ?
Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаад ажилчдад хэр их цалин өгөх вэ? гэдэг нь маргаан дагуулж байна.
Ажил олгогчийнхоо гэрээс гадуур амьдардаг, ажилдаа ирдэг гэрийн үйлчлэгч нар цагийн 15,000 солонгос вон буюу 11,40 ам.доллараас дээш цалин авдаг бол ажил олгогчийнх нь гэрт амьдардаг хүмүүс сард 4,5 сая вон (ойролцоогоор 3,415 доллар) хүртэл цалин авдаг гэж тус байгууллагынхан мэдээлэв. Хөдөлмөрийн яамнаас энэ цалинг залуу хосуудад хүндрэлтэй буюу эдийн засгийн дарамт учруулдаг гэж үзжээ.
7-р сарын 31-нд Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан олон нийтийн чуулга уулзалтын үеэр эцэг эхчүүдээс бүрдсэн засгийн газрын зөвлөх бүлгийн нэг гишүүн "Дөрвөн хүн амтай нэг өрхийн сарын дундаж орлого 5.04 сая вон (ойролцоогоор 3827 ам.доллар)" гэж хэлжээ. "Миний хувьд ч гэсэн 2 сая вон (1,518 ам.доллар) бол маш хүнд мөнгө." гэж ажил олгогч нар хариулжээ.
Харин одоогын зарлаж байгаа хөтөлбөрт ажил олгогчид "зах зээлийн одоогийн ханшаас доогуур үнээр гэрийн үйлчлэгчийн ажлын хөлс " төлөх боломжтой гэж үзжээ.