Ерөнхийлөгчийн айлчлалын хугацааг давхцуулан УИХ-ын дарга гишүүдэд яагаад гэнэт ''ХИЛИЙН ХОРИГ'' тавив
УИХ-ын гишүүдийг энэ сарын 13-17-нд гадаадын томилолтод явахыг хязгаарласан захирамж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргажээ.
Ерөнхийлөгчийн айлчлалын хугацааг давхцуулан УИХ-ын дарга гишүүдэд яагаад гэнэт ''ХИЛИЙН ХОРИГ'' тавив гэдэг анхаарал татаж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн гадаадад явахад мөрдөх журам гэж байдаг.
Энэхүү журмын 2-р зүйл УИХ-ын гишүүн төрийн болон албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орох гэсэн зүйлийн 2.1-т заахдаа " Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын гадаад улсад хийх төрийн болон албан ёсны айлчлал хийх бүрэлдэхүүнд орох УИХ-ын гишүүдийг УИХ-ын дарга тухайн айлчлал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө томилж захирамж гаргана" гэжээ.
Харин МУ-ын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад энэ сарын 13-16ны өдрүүдэд буюу өнөөдөр айлчлал хийж байна. Энэ айлылалын бүрэлдэхүүнд багтах гишүүдийн нэрсийг 10-аас доошгүй хоногийн өмнө захирамжилсан байх ёстой.
Ерөнхий сайдын огцрох эсэх асуудлыг байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх энэ цаг үед УИХ-ын дарга 10-р сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн айлчлалын хугацааг давхцуулан 10-р сарын 13-17-ны хооронд албан томилолт болон хувийн ажлаар гадаадад зорчихийг түр хязгаарласан байгаа юм. 


