Цахим залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 63 тэрбум 203 сая төгрөгийн хохирол учирчээ
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 14 мянган орчим залилах хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 35 хувийг эзэлж байна. Нийт үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 10 мянга орчим нь цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн.
Монгол улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 10 сарын байдлаар 10 мянган орчим гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн байна. Цахим залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 63 тэрбум 203 сая төгрөгийн хохирол учирсан байна.

