''Netflix''-ийн ''Physical Asia'' нэвтрүүлэг цацагдаж, арслан Б.Орхонбаяр шуугиан тарьж, түүний шүтэн бишрэгчид огцом нэмэгджээ
"Netflix"-ийн "Physical Asia" нэвтрүүлэг дэлхий даяар цацагдаж , Netflix-ийг монгол хадмалтай анхны нэвтрүүлэг гэдгээрээ онцлог болж байгаа бөгөөд арслан Б.Орхонбаяр "од" болж байна. Түүнийг бишрэн шүтэгчид эрс нэмэгдэж байгаа бөгөөд түүний барилдааныг үзэх гэж тив дэлхийгээс олон жуулчид ирэх магдлал өндөр болж байна. "Нэр нь хүртэл хүчтэй харагдаж байна. Орхонбаяр. "ах" гэсэн үг өөрөө л шууд хэлэгдэж байна" хэмээн уулга алдаж, шуугиулж байна. Нэвтрүүлэг цацагдсан даруйдаа арслан Б.Орхонбаяр шуугиан тарьж, түүний шүтэн бишрэгчид огцом нэмэгджээ.
Эхний дөрвөн дугаар аравдугаар сарын 28-ны өдөр цацагдсан бол дараагийн тав болон зургаадугаар анги нь ирэх сарын 4-нд цацагдана.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
- Холимог тулаанч Б.Энх-Оргил,
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байна.
“Physical: Asia” шоуны шинэ улирал нь өмнөх хоёр улирлаас өөр байх бөгөөд үндэсний багийн тогтолцоогоор зохион байгуулагдаж байна. Энэ улиралд тамирчид хувь хүний бус, улсынхаа нэрийн өмнөөс өрсөлдөх бөгөөд багийн нэг гишүүн ялагдсан тохиолдолд тухайн улсын бүх тамирчид хасагдана. Иймээс нэлээдгүй ширүүн өрсөлдөөнтэй, тэмцлийн үнэ цэн ч их байна.
Монгол багийг харсан Солонгосчуудын сэтгэгдэл:
- Монгол хэл үнэхээр сайхан юм. Нэг тийм домгийн хэл мэт... - Америкт байхдаа миний уулзаж байсан Монгол хүмүүс том биетэй хүчтэй хэрнээ эелдэг сайхан сэтгэлтэй байсан.
- Монгол тамирчдаас мэдрэгдэж байгаа өөртөө итгэх итгэл болон тайван байдал... Манай гэрийг нүүлгэж өгсөн Монгол ах нараас ч мэдрэгдэж байсан...
- Бүгд яг л аниме үзэхэд хамгийн сүүлд нь гарч ирдэг хамгийн хүчтэй бүлэглэл шиг харагдаж байна.
- Ийм хүмүүс морь унаад галзуурсан мэт хүчтэй довтлохоор чинь... Евроази үнсэн товрог болохгүй гээд яахав...
- Монгол баг яагаад ч юм сайхан харагдаж байна. Гарч ирэх мөчид л уур амьсгал нь гэх юм уу... шууд л мэдрэгдэж байна... Вооаав...
- Монголчууд бол үнэхээр хүчтэй нь үнэн шүү... Баавгай шиг хүчтэй хүмүүс... Японы сумогийн тамирчид дунд Монголчууд нэлээд их байдаг.
- Өөрийн туршлагын хувьд хэлэхэд Монголчуудын дундаж хүч нь маш их, аливаад тууштай шаргуу гэж мэдрэгдсэн. Ялах магадлал маш өндөр улс гэж бодож байна. - Тийм дээ, ийм бие бялдартай юм чинь дэлхийн талыг эзлэх нь аргагүй байх...
- Өвөг дээдсүүд минь яг ямаршуухан /хэцүү/ дайн хийж ирээ вэ? -
- Курёо улсын үед манай өвөг дээдсүүд... ямаршуухан амьдралтай байсан бол............... -
- Зүгээр л "АЙМАР" хүчтэй харагдаж байна. Тааралдах юм бол шууд Канхуа аралруу очоод "ПалманьТэЖангён" сийлмээр санагдахаар байна.
- ПалманьТэЖангён- Курёо улс Монголчуудын эрхшээлд байхдаа нийслэлээ Канхуа аралруу нүүлгэж Монголчуудын довтолгооноос аврагдахыг хүсэн буддын судар хэвлэж байсан модон барыг хэлнэ./
- Ийм болохоор л европ хүртэл дайлаар мордоод эзлээд ирсэн байх... - Монгол хэл гайхмаар үзэсгэлэнтэй юм. Солонгос хэл Орос хэлийг хольчихсон юм шиг сонсогдож байна. -
- Үгүй ээ бүр яг л манга дээр л зурагддаг хамгийн догь бүлэглэлийг харж байгаа юм шиг байна... Хамгийн урд нь хамгийн том биерхүү хүчтэй хүн. Хажууд нь харьцангуй жижиг биетэй хэрнээ хурд хүчтэй нь илт харагдах хүн. Тэрний хажууд нь эмэгтэй биеийн хүчний тамирчин гэх мэт...
- Ийм бие бялдар дээр сэлэм бариад, нүдний хараа нь 2.0 3.0, морь унаж нум сум харвадаг байсан гэхээр...Монголчуудын хаант улсын үе үнэхээр гайхаад баршгүй шүү...
- Нэр нь хүртэл хүчтэй харагдаж байна. Орхонбаяр. "ах" гэсэн үг өөрөө л шууд хэлэгдэж байна.

