Б.Ганхуяг: Нүүрсний хоёрдугаар сонсголд би бэлдэх шаардлагатай тул цагдан хориог минь өөрчилж өгөөч!
"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Нүүрсний хоёрдугаар сонсголд хүмүүс маш их бэлдэж байна. Тиймээс би ч бас өөрийгөө мэдээллээр хангаж, бэлтгэмээр байгаа тул цагдан хориог минь өөрчилж өгөөч" гэлээ. Нүүрсний хоёрдугаар сонсголд тэрбээр гэрчээр дуудагдсан. Түр хорооны даргын зүгээс түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлээд буй.