БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч БЭТ-ээр Б.Ганбатыг томилж, нэг удаа сунгасан. Тус компанид томилсон БЭТ-ийн хугацаа өчигдөр дуусгавар болж, тус компанийн жинхэнэ удирдлагатай болгохоор Засгийн газрын хүрээнд тохирчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэх мэдээлэл байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахиж сунгахгүйгээр, шууд удирдлага томилохоор болсон бөгөөд энэ удаад Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
2022 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон байдаг.