Олон нийтийн газар бие зассан хоёр иргэнийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн сарын 25-ны өдөр “Олон нийтийн газар зүй бус биеэ авч явж, бие засч байгаа бичлэг” олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчил гаргасан хоёр иргэнд хариуцлага тооцжээ. Тодруулбал, тухайн хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан аж.
Иймд иргэд та бүхнийг олон нитйин газар зүй бусаар биеэ авч явахгүй бусадтай хүндэтгэлтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.






