Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн гэрийнхнийг ордонд оруулж, хэвлэлээр зохион байгуулалттай акц хийлгэсэн
Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааг хэлэлцэж байна.
Сонсголын үеэр сонсгол даргалагч Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Төрийн ордонд оруулж, над руу акц хийсэн. Энэ сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй гэж сонсголыг таслан зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Адьшаа гишүүн өнөөдрийн сонсголд яригдаж, хоёр дахь сонсголд дуудагдана. Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсгол дээр гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Энэ ажлаа одоо зогсоо. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй бөгөөд зогсохгүй" гэлээ.