Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг чөлөөлсөн талаар мэдээлэв.
Түүнийг, Засаг захиргаа, түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн 64.2.5, 65.1.3 буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24.4-т зааснаар төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүйг тус тус үндэслэж ийн огцруулах шийдвэр гаргасан байна. Харин шинэ Засаг дарга томилогдтол Засаг даргын орлогч М.Хуягбаатар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна. Мөн Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг албан тушаалаас нь огцрууллаа.