Байгалийн гамшгийн хохирлыг арилгахад зориулж нэг тэрбум 820 сая гаруй төгрөг зарцуулна
Гал түймэр, үер зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг шийдвэрлүүлэхээр яам, агентлаг, аймгийн Онцгой комисс болон иргэдээс Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлжээ.
Уг хүсэлтийг үндэслэн Засгийн газар улсын нөөцөөс гаргах бараа, материалыг хавсралтаар баталж, нэг тэрбум 820 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.