Францаас ирсэн эмэгтэй жуулчид хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргасан байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр Францаас ирсэн эмэгтэй жуулчид Монголын аялал жуулчлалын компанийн ажилтанд хүчирхийлүүлсэн талаарх гомдлыг гаргажээ.
Уг гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг франц иргэн нүүр номдоо хуваалцжээ. Тодруулбал, "Монголын "BBT" аялал жуулчлалын компанийн менежер Е нь уух зүйлд мансууруулах бодис хийсэн байж болзошгүй. Тиймээс бид гомдол гаргасан. Сэрэмжлээрэй" гэх тайлбартайгаар оруулжээ.