Байден, Ши Жинпинь нар 11 сард уулзаж болзошгүй

10-р сарын 6, 2023 - 08:46
1 жил өмнө
 0  17
Байден, Ши Жинпинь нар 11 сард уулзаж  болзошгүй

БНХАУ-ын дарга Ши Жинпинь  АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай ойрын үед уулзаж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Тэдний уулзалтыг 11 дүгээр сард болж магадгүй гэж Цагаан ордон бэлдэж эхэлсэн талаар Вашингтон пост сонин мэдээлжээ. Вашингтон пост сонины мэдээлснээр, 11 дүгээр сард Сан-Францискод БНХАУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт болж магадгүй тул энэ уулзалтыг төлөвлөх, бэлтгэх ажлыг Америкийн албан тушаалтнууд эхлүүлсэн гэнэ. Гэхдээ ийм уулзалт болох талаар талууд албан ёсоор зарлаагүй юм. 

Уулзалт болвол энэ нь 2022 оны 11 дүгээр сард Индонезид болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш Байден, Ши Жинпинь нар уулзаж хэлэлцсэн анхны тохиолдол юм.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow