Эммануэль Макрон шинэ Ерөнхий сайдыг томиллоо

Франц улсын 24 цагийн дотор Ерөнхийлөгч Эммануэль Макрон дараагийн Ерөнхий сайдыг томилж, нэрийг нь зарлалаа. Байругийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Себастьян Лекорнуг Ерөнхий сайдын албан тушаалд томилсон байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн үнэнч холбоотон, өмнө нь барууны үзэлтнүүдийн эгнээнд байсан ч 2017 оны сонгуулийн үеэр түүний талд орсон Себастьян Лекорнюг шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Энэ нь Макрон барууны үзэлтэй байр сууриа хадгалж, бизнесийг дэмжсэн татварын бодлого болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлээсээ ухрахгүй гэсэн дохио болж байна.
Шинэ Ерөнхий сайдын өмнө улс төр, эдийн засгийн хямралыг шийдэж 2026 оны төсвийн төслийг парламентад батлуулах өндөр хариуцлага тулгарч байгаа юм. Лекорну нь Макроныг 2022 оноос хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш тав дахь Ерөнхий сайд болж байна. Мөн тэрээр Макрон хамгийн анх 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Засгийн газрын танхимд тасралтгүй багтаж байгаа цорын ганц улс төрч юм.






