Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байна

5-р сарын 2, 2025 - 06:29
3 өдрийн өмнө
 0  18
Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 02-нд Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байна.

2025 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow