Жүжигчин И Жун Жэ дүрээ бүтээхийн тулд 15 кг жин хассан гэдгээ ярьжээ

11-р сарын 21, 2023 - 17:10
1 жил өмнө
 0  18
Жүжигчин И Жун Жэ дүрээ бүтээхийн тулд 15 кг жин хассан  гэдгээ ярьжээ

Солонгос төдийгүй олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан цуврал болох “Squid game”-ийн гол дүрийн жүжигчин И Жун Жэ 15 килограмм жин хасаж, 48 цаг унтаагүй талаараа ярьсан байна. 

Тодруулбал И Жун Жэ 2015 онд гарсан “Assassination” кинонд Ёом Сок Жин хэмээх хүний дүрийг залуугаас хөгшин үе хүртэл нь орлон тоглогч авалгүй өөрөө бүтээсэн. Дүрийнхээ хөгшин төрхөнд орохын тулд тэрбээр 15 килограмм хүртэл жин хаяж, 48 цаг унтаагүй аж.

Ингэхийн тулд зураг авалтын үеэр зөвхөн ногоо идэж, шар айргийн хэрэглээгээ хорьсон байна.

“Assassination” кинонд И Жун Жэтэй хамт Солонгосын нэрт жүжигчин Жон Жи Хён мөн гол дүрийг бүтээсэн. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой Солонгос эмэгтэй жүжигчдийн жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow