Хоёрхон хоногийн дотор 119 хүн угаартаж, 5 иргэн амиа алдлаа, маргааш хэд үхэх вэ?

9-р сарын 25, 2025 - 13:00
2 сарын өмнө
 0  63
Хоёрхон хоногийн дотор  119 хүн угаартаж, 5 иргэн амиа алдлаа, маргааш хэд үхэх вэ?

 48 цагийн дотор 119 хүн угаартаж, 5 иргэн амиа алдлаа, маргааш хэд үхэх вэ?

Энэ бол сүүлийн хоёрхон хоногт дараалан гарсан мэдээ. Тоо худлаа ярихгүй. Таван сайхан эрдэнэт хүний халуун амь Үндсэн хуулиар баталгаажуулсан амьд явах эрхээ эдлэж чадахгүй тоост хорвоогоос одлоо. Наад захын хувь хүний хэрэгцээгээ эдлэж чадахгүй, өрөвдөлтэй монголчууд. Маргааш харин хэд үхэх вэ, дараагийнх нь хэн бэ?

 Энэ бол зүгээр нэг байдаг зүйл шиг сонсогддог болох нь. Жил бүрийн энэ цагт, ийм өдрүүдэд хүний алтан амь, ажил хийх гэж ядсан нэгний "түлш, яндан өрх, угаар мэдрэгч.Өөрсдөө өрхөө татсан, галын мэдрэгчээ эвдсэн" гэх дэмий  яриа. Арга ядсан ямар нийгэм гээч нь энэ вэ.

 Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн хордлогоор 38 иргэн эмнэлгийн тусламж авч, нэг айлын  хоёр хүн нас барсан. Энэ бол /2025.09.24/ мэдээ.

Тэгвэл 09 дүгээр сарын 23-ны өдөр мөн л Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт хоёр өрхийн гурван иргэн нас барсан. Угаартаж амиа алдагсдын тоо өвөлтэй зэрэгцэн ердийн мэдээ шиг л сонсогдож эхлэх нь маш харамсалтай.


Аюулын харанга дэлдсэн үхлийн хотод сүүлийн найман жилийн хугацаанд 644 хүн угаартаж амиа алджээ.(2024.12 сарын 17 өдрийн байдлаар )  Утаагүй хот болгоно гэж нэвтрүүлсэн сайжруулсан түлшний уршгаар бид унтаад сэрэхгүй ч байж мэдэх эрсдэл дунд амьдраад одоо дасжээ. Зундаа мартаад харин намар болохоор сандаг болж.

No description available.

Share:
63

like

dislike

love

funny

angry

sad

wow