Д.Цогтбаатар: Гадаад яам аа jus cogens гэж юу гэсэн үг билээ? ГХ -ны сайд Б.Батцэцэг: Би мэдэхгүй байна

5-р сарын 15, 2024 - 10:29
7 сарын өмнө
 0  80
Д.Цогтбаатар: Гадаад яам аа jus cogens гэж юу гэсэн үг билээ? ГХ -ны сайд Б.Батцэцэг: Би мэдэхгүй байна

Хууль зүйн байнгын хорооны  хуралдаанаар Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон олон улсад бусад гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх асуудлаар олон улсад хамтран ажиллах тухай Любляна-Гаагийн конвенцын төслийг хэлэлцэв. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Д.Цогтбаатар олон улсад дайны гэмт хэрэгтэй холбоотойгоор ашигладаг jus cogens гэх хэллэгийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс асуухад тэр  багагүй бухимдуулав. 

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Та нар олон улсын гэрээ конвенц авч орж ирж байгаа бол ямар үр дагавар гарах вэ гэдгийг нь хариулж чаддаг байх ёстой. Гадаад хэргийн сайд нь оруулж ирсэн хэр нь бид соёрхон батлах гээгүй, гарын үсэг зурах гэж байгаа юм гээд яриад сууж байж болохгүй. Гадаад яам аа jus cogens гэж юу гэсэн үг билээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Би мэдэхгүй байна. Бас таныг яагаад уурлаад байгаа ойлгохгүй байна. Та асуулт, хариултыг асууж мушгиад байна. 

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Би уурлаагүй. Чиний оруулж ирсэн асуудал нь ийм байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Надад дургүй чинь мэдэж байна. Бид уг нь тайлбарлаад байгаа. 

Share:
80

like

dislike

love

funny

angry

sad

wow