Айлын өвөлжөөнд гал гарч, гэр өвөлжөө нь шатжээ

2-р сарын 19, 2024 - 09:27
10 сарын өмнө
 0  33
Айлын өвөлжөөнд  гал гарч, гэр өвөлжөө нь шатжээ

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2  метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow