Украины зэвсэгт хүчин гол тосгонуудын нэгийг орхин ухарчээ

2-р сарын 19, 2024 - 09:15
10 сарын өмнө
 0  40
Украины зэвсэгт хүчин гол тосгонуудын нэгийг орхин ухарчээ

Украины зэвсэгт хүчин олон сарын турш удирдлагадаа оруулахаар ОХУ-ын армитай байлдсан гол хотуудын нэг болох Авдеевкагаас цэргүүдээ татан гаргасан байна. Дайн эхлэхийн өмнө тус тосгонд 30 мянга гаруй хүн амьдардаг байсан нь бүгд нүүн суурьшиж, барилга байгууламжуудын ихэнх нь балгас болжээ.

Зэвсэгт хүчний командлагч, генерал Александр Сирский ухрах тушаал өгснөө танилцуулахдаа “Манай цэргүүд албан үүргээ нэр төртэй биелүүлж, ОХУ-ын шилдэг цэргийн ангиудыг устгахын тулд чадах бүхнээ хийн, дайсанд хүн хүч, техник хэрэгслийн ихээхэн хохирол учруулсан” гэжээ.

Володимир Зеленский цэргүүдийн амь насыг аврахын тулд ийм шийдвэр гаргасан гэж хэлжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Авдееква тосгоныг бүрэн удирдлагадаа авсан гэсэн бол Владимир Путин чухал ялалт байгууллаа хэмээв.

Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow