Авто машинтай явган хүний замаар зорчсон жолоочийг 20,000 төгрөгөөр торголоо

12-р сарын 15, 2023 - 13:32
12 сарын өмнө
 0  83
Авто машинтай явган хүний замаар зорчсон жолоочийг  20,000 төгрөгөөр торголоо

Олон нийтийн цахим сүлжээнд иргэнээс нийтэлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт "TOYOTA LAND CRUISER PRADO" маркийн 5817УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч, 39 настай, эрэгтэй О гэгч нь явган хүний замаар автомашинтай зорчсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хууль зөрчсөн үйлдэл нь үргэлж бусдын эрх, эрх чөлөө, аюулгүй байдал хөндөж байдаг. Иймд жолооч та замын хөдөлгөөнд соёлтой, хүндэтгэлтэй, хүлээцтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Share:
83

like

dislike

love

funny

angry

sad

wow