Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 иргэн нэг өдрийн дотор бүртгүүлжээ

2-р сарын 6, 2024 - 17:50
11 сарын өмнө
 1  75
Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 иргэн нэг өдрийн дотор бүртгүүлжээ

Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа учир дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй B, C ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд хүргэн үнэ төлбөргүй мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах шийдвэрийг Нийслэлийн засаг дарга гаргасан. Харин бүртгэл явагдаад нэг өдрийн дотор автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 иргэн бүртгүүлжээ. 

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа, "Өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж, мэргэшсэн жолоочоор сургах тухай мэдээлэл хүргэсэн. Нэг өдрийн дотор 9 дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд дээр автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 залуучууд бүртгүүлжээ" гэсэн байна.

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow