Алт, монет, гар утас хулгайлсан этгээд шалгагдаж байгаад оргон зугтжээ
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүдээс алт, монет, мөнгөн эдлэл, гар утас зэрэг эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад оргон зугтсан тул эрэн сурвалжилж байна.
Содон шинж тэмдэг нь: Дээрх этгээд нь 31 настай, 160-165 см өндөртэй, 60-65 орчим кг жинтэй, шар царайтай, өргөн духтай, сартгар хамартай. Энэхүү этгээдийг харсан хүн яаралтай ЦЕГ-т мэдэгдэнэ үү.