Аварга О.Хангай АТГ мэдүүлэг өгснийхөө дараа цахим хуудсаараа мэдэгдэл хийв

10-р сарын 4, 2023 - 10:27
1 жил өмнө
 0  350
Аварга О.Хангай АТГ мэдүүлэг өгснийхөө дараа цахим хуудсаараа мэдэгдэл хийв

АТГ-аас Допингийн эсрэг үндэсний төвд нэгжлэг хийж, тухайн байгууллагын удирдлага болох Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон ажлын байраас сэргээш илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Допингоос сэргийлэх байгууллага сэргээш зардаг гэх шуугиан нийгэмд дэгдээд байна. Энэ мэдээлэл, нөхцөл байдлын талаар бөхчүүд эхнээсээ байр сууриа илэрхийлж, мөн зарим нь АТГ мэдүүлэг өгч эхлээд байгаа юм байна. Түүний нэг нь О.Хангай.  Улсын аварга О.Хангай "Энэ допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхдүүдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос допинггүй хүнийг допингтой болгож хорлодог газар биш. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй" хэмээн цахим хуудсанаа бичжээ. Спорттой хамааралтай байгууллагын удирдлагуудын гэрээс  допингийн төрлийн бодис илэрсэн нь нэгэнт тодорхой болоод байхад  аварга О.Хангай юуны учир яаруу, түргэн мэдэгдэл цахим хуудсаараа хийв гэдэг нь олны анхаарлыг татлаа.

Share:
350

like

dislike

love

funny

angry

sad

wow