АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Кевин МакКартиг огцрууллаа
АНУ-ын Конгрессийн доод танхим болох Төлөөлөгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулаа. Бүгд найрамдах намын гишүүн Мэтт Гетцийн гаргасан саналыг Ардчилсан намынхан дэмжсэнээр 216 төлөөлөгчийн саналаар Кевин МакКарти танхимын тэргүүнээс огцорч байна.
Мэтт Гетцийн хувьд Холбооны засгийн газрын үйл ажиллагааг зогсоохгүйн тулд 45 хоногийн түр төсвийг батлах асуудлаар Ардчилсан намтай тохиролцсон хэмээн дургүйцэж спикерийг огцруулах санаачилга гаргасан юм.
Төлөөлөгчдийн танхимын даргыг шинээр сонгох санал хураалт ирэх долоо хоногт явагдах төлөвтэй байна. Кевин МакКартийн хувьд танхимын даргад дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ .
Хойд Каролинагийн төлөөлөгч Патрик МакХенри танхимын тэргүүнийг үүргийг түр гүйцэтгэх юм.