МҮБХ: Допингийн зөрчлийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна
Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалт зохион байгуулна. Энэхүү уулзалт нь маргааш буюу тавдугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт "Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд 16:00 цагт болох аж. Энэ талаар МҮБХ-оос,
"Уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ мөн МонголынҮндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлсэн болно. Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй болно" гэх мэдээллийг өглөө.