"Аспирин 81" ууж, амиа алдсан хүүхдийн асуудлыг ЭМЯ-аас ажлын хэсэг гарч шалгаж байна

3-р сарын 2, 2024 - 10:35
10 сарын өмнө
 0  504
"Аспирин 81" ууж, амиа алдсан хүүхдийн асуудлыг ЭМЯ-аас ажлын хэсэг гарч шалгаж байна

Хоёр настай хүүхэд гэртээ байхдаа “Аспирин-81” эмийг олон тоогоор ууж, эцэг эх нь мэдсэн даруйдаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтайгаар хүргэсэн ч эмнэлэгт бүртгэлүүд хийж цаг алдсан, эмч арга хэмжээ авалгүй таван цаг болсны дараа хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач хүүгийн аавын хэлж байгаагаар, “Хүүгээ авч очоод бүртгэлүүд хийхэд маш их цаг алдсан. Ингээд эмчид нь үзүүлэхдээ Аспирин-81 олноор уусан гэдгээ хэлсэн. Гэтэл эмч витамин С уусан гэж ойлгоод арга хэмжээ аваагүй гэж хүүхэд маань өнгөрсний дараа хэлсэн. Бид анхнаасаа л Аспирин 81 гэдэг эм уусан гэдгийг хэлсэн” гэж хэлж байгаа.  Харин ЭХЭМҮТ дээр "Аспирин 81" ууж, амиа алдсан хүүхдийн асуудлыг ЭМЯ-аас ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ.

Share:
504

like

dislike

love

funny

angry

sad

wow