Хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон албан хаагчдын удирдлага болох Ж.Энх-Одыг чөлөөлөсөн ч Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон уу?

4-р сарын 9, 2024 - 08:58
8 сарын өмнө
 0  256
Хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон албан хаагчдын удирдлага болох  Ж.Энх-Одыг  чөлөөлөсөн ч Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон уу?

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч 13 настай охиныг эрхшээлдээ байлгаж, бүтэн нэг жилийн хугацаанд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гараад буй. Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цагийн хугацаанд саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгсөн. 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Гэтэл Ж.Энх-Одыг Сэлэнгээс чөлөөлж, Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон байна. Тодруулбал, Албан тушаалдаа хайнга хандаж чөлөөлөгдсөн хүний дүрд тоглосон Ж.Энх-Одыг орон нутгаас татан Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд даргаар сэлгэн томилжээ. Мөн Ж.Энх-Одтой цуг чөлөөлөгдсөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Нандинбаатарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар тус тус томилжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан юм. энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Ж.Энх-Одыг сэлгэн томилоогүй. бүрэн мөсөн чөлөөлсөн "гэсэн мэдээллийг өглөө.

Share:
256

like

dislike

love

funny

angry

sad

wow