Амиа алдсан хүний тоо 93 хүрч, алуурчдыг баривчилжээ

3-р сарын 23, 2024 - 17:14
9 сарын өмнө
 0  141
Амиа алдсан хүний тоо 93 хүрч, алуурчдыг баривчилжээ

Баасан гарагийн орой Москва хотын “Crocus City Hall” концертын танхимд зэвсэгт халдлага гарсныг Исламын Улс бүлэглэл үйлдсэнээ хүлээсэн. 


Энэ үеэр олон арван хүн буудуулж алагдсанаас гадна байгууламжид гал түймэр гарч, дээвэр нь нурсан юм. Харин Оросын Мөрдөн Байцаах Товчоо халдлагын үеэр амиа алдсан хүний тоо 93 хүрсэн, энэ тоо цаашдаа өсөхөөр байгааг мэдээлжээ. Бас 140 гаруй хүн шархдаж, эмнэлгийн тусламж авсныг мэдээлэв. Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны тэргүүн өнөөдөр өглөө ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа халдлагатай холбогдуулан 11 этгээдийг баривчилснаас дөрөв нь биечлэн үйлдсэн хүмүүс болохыг тогтоосноо танилцуулжээ.


Мөрдөн Байцаах Товчооны эх сурвалж халдлагад ашигласан галт зэвсэг, сум хэрэгсэл зэргийн гэрэл зургийг нийтэлжээ.

Share:
141

like

dislike

love

funny

angry

sad

wow