Трампын амь насанд халдах гурав дахь оролдлого хийсэн 49 настай Вем Миллерыг баривчиллаа

10-р сарын 14, 2024 - 11:12
2 сарын өмнө
 0  27
Трампын амь насанд халдах гурав дахь оролдлого хийсэн 49 настай Вем Миллерыг баривчиллаа

Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Калифорни болон Аризона мужуудад ажиллаж, сонгогчид дэмжигчидтэйгээ өргөн хүрээг хамарсан уулзалтуудыг зохион байгууллаа. Түүнийг бямба гарагт Калифорнийн Коачелла хотод кампанит ажлаа зохион байгуулж байх үеэр сэжиг бүхий зэвсэглэсэн этгээдийг баривчлан саатуулсныг цагдаагийн газар мэдээлжээ.


Сэжигтэн 49 настай Вем Миллер хар өнгийн жийп автомашинтай 17:00 цагийн үед аюулгүй байдлыг шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдсан байна. Түүний машинаас хоёр галт зэвсэг болон бүрэн цэнэглэсэн магазин олджээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуулийн кампанит ажил эхэлж, нэр дэвшигчдийг тодруулснаас хойш Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг оролдсон хоёр ч тохиолдол гарсан. Эхнийх нь долдугаар сарын 13-ны өдөр Трампыг Пенсильвани мужийн Бетел Парк хотын гадаа талбайд дэмжигчдийнхээ өмнө индэр дээр үг хэлж байхад буудаж, чихнийх нь үзүүрийг шүргэсэн. Уг хэргийг үйлдсэн 20 настай Томас Мэтью Крүкс хэргийн газар дээр амиа алдсан юм. Трампын амь насанд халдахыг санаархсан хоёр дахь оролдлого сарын өмнө есдүгээр сарын 15-ны өдөр Трампын олон улсын гольфийн талбайд гарсан. Флорида дахь гольфийн талбайгаас галт зэвсэг эзэмшсэн Райн Роутыг аюулгүйн албаныхан барьж, прокурорууд түүнийг Трампын амь насанд халдахыг санаархсан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.


Энэ удаад Лас Вегасаас ирсэн 49 настай Вем Миллер Трампын амь насанд халдах гурав дахь оролдлогыг хийхээр санаархсан байж болзошгүй гэж үзэж байна.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow