"Амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарч байсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“

3-р сарын 19, 2024 - 13:18
9 сарын өмнө
 0  44
"Амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарч байсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн 2024.01.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийлсэн юм. Энэ үеэр "“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“ гэв. Мөн "Цусны доноруудад төрөөс дэмжлэг үзүүлдэг, шагнаж урамшуулдаг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан " гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Цусны донорын асуудлыг Донорын тухай хуулиас тусад нь салгаж хуульчлах шаардлагагүй" гэж үзэж байгаа ажээ. 

Share:
44

like

dislike

love

funny

angry

sad

wow