"Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг засаж, зуухуудаа галлаж эхэлжээ
Өнөөдөр өглөөнөөс эхлэн "Амгалан" дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, нийслэлийн зүүн хэсэгт халуун ус, халаалт тасраад байгаа. Тэгвэл гэмтлийг засварлаж, "Амгалан" ДЦС хэвийн ажиллаж эхэлсэн байна. "Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг 15 цагийн орчимд засаж дуусчээ. Зуухуудаа галлаж эхэлсэн байна.