Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгоно

6-р сарын 22, 2023 - 07:53
2 жил өмнө
 0  19
Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч Э-г өнөөдөр /2023.06.21/ мотоциклтой хүн мөргөөд зугтсан талаар мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгсөн. Эрэн сурвалжилж байсан залууг  16;30 цагийн үед олжээ. Ослыг  Хан-Уул дүүргийн харьяат 17 настай Ж болохыг  тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах
1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow