Америкчууд 50 гаруй жилийн дараа саран дээр судалгааны станцаа амжилттай газардуулж чадлаа

2-р сарын 23, 2024 - 10:03
10 сарын өмнө
 0  42
Америкчууд 50 гаруй жилийн дараа саран дээр судалгааны станцаа амжилттай газардуулж чадлаа

“Intuitive Machines” компанид зохион бүтээсэн  "Odysseus" судалгааны станц дөнгөж сая сарны өмнөд туйлд газардлаа. Америкчууд 50 гаруй жилийн дараа саран дээр эргэн бууж, “Intuitive Machines” дэлхийн дагуул дээр өөрийн станцаа буулгасан анхны хувийн компани болж түүхэнд бичигдэж байна.  

NASA-гийн санхүүжилтээр зохион бүтээсэн "Odysseus" робот станц сарны гадаргууг судлах, радио долгионыг хэмжихэд туслах шинжлэх ухааны зургаан багаж тээж яваа юм.  Өнгөрсөн пүрэв гарагт Флоридагийн Канаверал хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн судалгааны станц ийнхүү дэлхийгээс 384,400 км зайд амжилттай газардаж эхний даалгавраа биелүүллээ.

 

Share:
42

like

dislike

love

funny

angry

sad

wow