Жо Байдены засаг захиргаа Путиныг “алах оролдлого хийж байсан” гэсэн Америкийн сэтгүүлч Такер Карлсоны мэдэгдлийг нухацтай шалга гэжээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа Путиныг “алах оролдлого хийж байсан” гэсэн Америкийн сэтгүүлч Такер Карлсоны мэдэгдлийг нухацтай мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага ногдуулах ёстой гэж ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин Telegram хуудастаа бичжээ.
Тэбрээр “Путины амь насанд халдахад бэлтгэх, энэ тухай хэлэлцэх нь хүртэл гэмт хэрэг. Энэ нь дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн явдал бөгөөд цөмийн дайн дэгдэхэд шууд хүргэх аюултай үйлдэл юм” гэж бичжээ. Түүнчлэн “ОХУ-ын эсрэг маш харгис тэмцэл өрнүүлж байгааг бид бүхэн ухамсарлаж, бидний өмнө тулгарч байгаа сорилт болон аюулын цар хүрээг ойлгох хэрэгтэй. Манай ерөнхийлөгч улс орноо бэхжүүлэх, энх тайван тогтоох, дэлхийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө чадах бүхнээ хийж байгаа” гэж Оросын Төрийн Думын дарга мэдэгдсэн байна.