Селфинээс болж амиа алджээ
Ингушетид Оросын иргэн эмэгтэй амиа алджээ. Тэрээр селфи хийх гэж өндөрт гарсны улмаас хөл алдаж доош унасан байна. Коммерсант сонины мэдээлснээр, Ляжгины хүрхрээ орчимд аялж явсан эмэгтэй селфи хийх гэж байгаад хөл алдаж 30 метрийн өндрөөс унажээ. Амиа алдсан жуулчин эмэгтэй 62 настай байсан гэнэ.
Хэрэг болох үед ойролцоо явж байсан нутгийн оршин суугч аврагчдыг дуудсан ч шуурхай баг ирэхэд эмэгтэй хэдийнэ нас барсан байжээ. Ляжгины хүрхрээ нь Ингушетийн дурсгалт газруудын нэг бөгөөд жил бүр энэ газрыг олон жуулчин зорьж очдог аж.