Алтны илэрцтэй 38 шуудай чулууг хууль бусаар олборлосон хэргийг илрүүллээ

2-р сарын 28, 2024 - 09:21
10 сарын өмнө
 0  51
Алтны илэрцтэй 38 шуудай  чулууг  хууль бусаар олборлосон хэргийг  илрүүллээ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад иргэн Г.З нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж, ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүллээ. Дээрх иргэдээс алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.Open photo

Share:
51

like

dislike

love

funny

angry

sad

wow