С.Энхтөр : ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана

С.Энхтөр "ТҮЦ гэснээс микро автобусыг байхгүй болгох гэж юу болсон гэж санана. Микрочид хотын захиргаа, талбай, заримдаа зам хааж жагсаад, тэр үед Баасан гэж эмэгтэй манлайлаад овоо юм болсон доо. Бас л өчнөөн хүний амьдрал, шатаана үхнэ болоод л байсан. Одоо яав, зүв зүгээр автобус барих нь бариад өөр юмаар амьдрах нь амьдраад явсан. Микро ч хотын өнгө үзэмж, соёлыг байхгүй болгож, замын хөдөлгөөний дүрэм журам, осол аваарыг манлайлдаг, буудал болгон дээр арав хориороо хашгичсан чимээ, хотод бол хүнээ булаацалдаж уралдаж давхилдаад ай бас л эвгүй байсан шүү" гэжээ.






