Хүүхдээ хоёр нас хүртэл нь бойжуулж буй эцэг, эхийн аль нэгийн ЭМД-ын шимтгэлийг төр төлнө

2-р сарын 28, 2024 - 09:17
10 сарын өмнө
 0  45
Хүүхдээ хоёр нас хүртэл нь бойжуулж буй эцэг, эхийн аль нэгийн ЭМД-ын шимтгэлийг төр төлнө

Хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандаж, шийдвэрлүүлэх боломжтой аж.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтана.

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow