Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл нэг удаа өөрчлүүлэх эрхтэй

8-р сарын 22, 2023 - 07:05
1 жил өмнө
 0  110
Ахмадууд тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалинг бага гэж үзвэл нэг удаа өөрчлүүлэх эрхтэй

Энэ оны долоодугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 488.1 мянган ахмадын тэтгэвэр 50000-600 000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн шалгах тухай мэдээллийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар цахим хуудсандаа нийтэлжээ. Итгэлцүүр болон тэтгэврийн нэмэгдлийг харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж шалгуулах боломжтой юм байна. Мөн https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login линкээр нэвтэрч, өөрийн тэтгэврийн нэмэгдлийн бодолтыг шалгаж болно. Тэтгэвэр тогтоолтын мэдээллийг https://e-mongolia.mn/.../sector/645f5d85f723c90b0c531d6b линкээр авах боломжтой. 

Хэрэв тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин бага гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” өөрчлөн тогтоох боломжтой. Иймд тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тэтгэврээ тогтоолгох эрхтэй.

Тэтгэврээ цалингүйгээр тогтоолгосон бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.” гэснийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/136 дугаар тушаалаар баталсан жишиг цалингийн хэмжээг үндэслэн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой.

Share:
110

like

dislike

love

funny

angry

sad

wow