АИ-92 шатахуун 20 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна
Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг авлаа.
Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс
- А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
- АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
- АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
- Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг мэдээлэв.
Бүсийн хувьд:
- Баруун бүс 5,905 тонн
- Хангайн бүс 3,789 тонн
- Төвийн бүс 15,789 тонн
- Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
- А-80 авто бензин 20.5 мянган тонн
- АИ-92 авто бензин 616.4 мянган тонн
- АИ-95/98 авто бензин 18.4 мянган тонн
- Дизель түлш 1,187.7 мянган тонн
- ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мянган тонн
- Жет А-1 түлш 42.9 мянган тонн
- бусад бүтээгдэхүүн 228.1 мянган тонн