Цасан шуурганаар сураггүй алга болсон хоёр иргэнийг өнөөдөр эсэн мэнд оллоо

12-р сарын 6, 2023 - 15:58
1 жил өмнө
 0  19
Цасан шуурганаар сураггүй алга болсон хоёр иргэнийг өнөөдөр эсэн мэнд оллоо

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу 5-ны өдрийн15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо. Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа. Харин 21 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow