Аэробик гимнастикийн Ази тивийн аварга Монголд болно

9-р сарын 12, 2023 - 13:20
1 жил өмнө
 0  5
Аэробик гимнастикийн Ази тивийн аварга Монголд болно

Аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт болно.

Уг тэмцээнийг манай улс зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалтайгаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, баг, бүжгийн багийн гэсэн 6 төрлөөр  зохион байгуулагдана.

Аэробик гимнастикийн Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонг Конг,  Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлээд байна. Урилгаар 4 орны шүүгчид ажиллах юм.

Share:
5

like

dislike

love

funny

angry

sad

wow