Өдрийн зурхай: Ихэр: Таны хашир зан, болгоомжтой байдал илрэн гарах өдөр

12-р сарын 24, 2024 - 07:47
13 цагийн өмнө
 0  21
Өдрийн зурхай: Ихэр: Таны хашир зан, болгоомжтой байдал илрэн гарах өдөр

12 ордын өдрийн зурхай (2024. 12. 24)

Хонь: Таныг тодорхойлох гол зүйлээ олох өдөр. Өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хөгжүүлэх нь хувь хүн талаасаа хөгжиж дэвших боломж өгнө. Таны хичээл зүтгэл талаар болохгүй бөгөөд энэ үед хийх шинэ алхам нь ирээдүйд эергээр нөлөөлөх болно. Харин хайр дурлалын харилцаанд тийм ч таатай бус байх бөгөөд шалтгаангүйгээр зөрчил гарч магадгүй.

Үхэр: Залуус өөрийн хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг эрэлхийлнэ. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд маш тохиромжтой. Зөн билэг, дотоод мэдрэмж хурц байна. Эерэг үр дүнд хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх, биеэ бүрэн дайчлах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаандаа ирээдүйнхээ төлөө бодитоор дүгнэлт хийхийг хичээ.

Ихэр: Таны хашир зан, болгоомжтой байдал илрэн гарах өдөр. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулах чадвар өндөр байна. Энэ үед олдсон боломжоо ашиглан өөрийн зорилгодоо хүрэх замаа тодорхойлох хэрэгтэй. Төлөвлөсөн ажилд хэрэгтэй байгаа мөнгө санхүүгээ тодорхой болгох шаардлага гарна. Ямар нэгэн зүйлд сэтгэл хоёрдож, эргэж буцах явдал гарч мэднэ. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. 

Мэлхий: Ямар ч үед материаллаг эд зүйлд бүү шуна. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ойлго. Аливаа зүйлийн ард нуугдаж үлдэхгүй байхыг хичээгээрэй. Өөдрөг үзэл, эерэг бодлууд нь хэцүүхэн даалгаврыг даван туулахад тусална. Хэн нэгэнд өгөөмөр хандсанаар сэтгэлийн таашаал авч чадна.

Арслан: Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нааштай сайн цагийг хүлээх хэрэгтэй. Бусадтай үүсгэсэн маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж яарсны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн үзэл бодол буруу мэт санагдаж, эргэлзээ төрөх бололтой. Эрүүл мэндэд асуудал үүсэх тул анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсээ зөв тохируулж хэрэглэхгүй бол өвчин эмгэг олох магадлалтай.

Охин: Од эрхэс уран бүтээл туурвих, шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг оюуны хөдөлмөрийг дээд зэргээр ивээнэ. Ажил үйлсээ бүтэмжтэй, ахиц дэвшилтэй байна гэдэгт итгэлтэй байж болно. Харин амьдралдаа нөлөөлөх гэнэтийн шийдвэрийг заавал гаргах гэсний хэрэггүй. Энэ нь алдаа гаргахаас сэргийлэх гол арга байх болно.

Жинлүүр: Идэвхтэй ажлын хүрээнд бичиг баримттай холбоотой ажилдаа алдаа гаргаж магадгүй тул сайтар хянаж, алдаагаа олж засахыг зөвлөж байна. Эс тэгвэл залруулахад амаргүй алдаа болж хувирна. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулан шүүмжлэх хэрэггүй. Бусдын санал гомдлыг эелдгээр хүлээн авч өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөр.

Хилэнц: Хувийн болон албаны ажил аль аль нь цагийг маш нарийн төлөвлөх шаардлага үүсгэнэ. Төлөвлөсөн хугацаандаа, зорьсон зорилгодоо хүрэх боломжийг эмх цэгцтэй бөгөөд уйгагүй үйл ажиллагаа олгоно. Нэр хүндээ өсөж, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх бололтой. Хайр сэтгэлийн харилцаанд үүссэн асуудлаа ч амжилттай шийдэх бололтой.

Нум: Хамт олонтойгоо нэг зорилго тэмүүлэлтэй, эв нэгдэлтэй байж чадвал танд ч амжилт ирэх болно. Тиймээс ганцаарчилсан тоглолт хийхээс татгалзах хэрэгтэй. Ажил хэргээ анхаарахаас гадна гэр бүл ойр дотнын хүмүүсийн асуудалд санаа тавих хэрэгцээ их байх болно. Үр хүүхдүүдтэйгээ эвтэйхэн харилцаж, тэдний дотоод сэтгэлээ танд нээх боломжийг олгоорой. Магадгүй тэдэнд тулгамдсан асуудал нэлээд байж мэднэ.

Матар: Ямар нэгэн шинэ нээлт хийх, зохиол бүтээл туурвих зэрэгт тааламжтай байх болно. Бүх төрлийн харилцаа нь маш сайн бөгөөд таатай үр дүнг авчирна. Хайр дурлалын хувьд ч халуун дулаан, дотно сайхан харилцаа үүсэхээр байна гэж од эрхэс амлаж байна. Харин ямар нэгэн сонин содон, онцгой зүйлийг бүтээхийг оролдох боловч дуустал нь хийж чадахгүй бололтой.

Хумх: Сайн үйлсийг тань далдын хүч ивээж, ажил үйлс тань үргэлж дээжилж явна гэдэгт итгэх хэрэгтэй. Сайн үйлс цаашдын амжилтад тань ихээхэн эерэг нөлөөг авчрах болно. Танд ч гэсэн ойр дотнын найз, хэн нэгнээс сэтгэл санааны болоод мөнгө санхүүгийн дэмжлэг ирж магадгүй. Хүсэл тэмүүлэл өөдрөг байх болно. Зарим нэг мөрөөдлөө биелүүлэх бололтой.

Загас: Ямар нэгэн санал санаачилга гаргах нь ашигтай байх бөгөөд сайн үр дүн гарахад нөлөөлнө. Дуусаагүй ажил хэргээс болоод ачаалал нэмэгдэнэ. Энэ нь цаашдын үйл ажиллагаанд чухал байх тул хойш суух хэрэггүй. Харин хайртай хүний тань сэтгэл гонсгор, уйтгартай байгаа бол та түүнийг засах зайлшгүй шаардлагатай болно. Илэн далангүй ярилцах нь харилцан ойлголцох гол арга зам байна гэдгийг санаарай.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow