А.Болормаа: Хүнээ алдчихаад байхад хэрэг нь илрэхгүй БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан туслахгүй байна
БНСУ-д бүлэг хүмүүсийн гарт зодуулсан иргэний мэдээллийг одоог хүртэл гэр бүлээс нууж байгаа талаар иргэн А.Болормаа мэдээлэл хийлээ.
БНСУ-д хүлэмжийн талбайд хөдөлмөр эрхэлдэг байсан түүний дүү 2020 онд тэнд амиа алдсан юм. Дүүг нь хөлсөөр ажиллуулж байсан эзэн нь зодож хөнөөсөн гэж тэд үзэж байгаа юм. Учир нь хэргийн нотлох баримт тэр хүнийг дүүгийнх нь амиа алдсан хэрэгт буруутай нь нотлогдоод байхад цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа аж. Түүнийг нас барсан талаарх мэдээллийг 2020 оны зургаадугаар сарын 30-нд өгсөн ч энэ өдөр задлан шинжилгээ хийснээс хойш долоодугаар сарын 15-нд талийгаачийн төрөл саданд цогцос, тэмдэглэлийн дэвтэр өгсөн гэж тэмдэглэлд дурджээ. Дүү нь тухайн дэвтэртээ 12 сая вон болох цалингаа эзнээсээ авах ёстой гэж бичсэн байжээ. Өмнө нь 2019 онд түүнийг эзэн нь бүлэглэн зодож байсан ч эгчдээ хэлж байгаагүй байна. Дүүгээ нас барсныг сонсоод өмгөөлөгчид хандахад задлан шинжилгээ хийлгэж болохгүй гэж зөвлөж байсан ч аль хэдийнэ ар гэрийн зөвшөөрөлгүйгээр БНСУ-д задлан шинжилгээ хийсэн байжээ. Талийгаач нас бараад 20 гаруй хоносны дараа цогцсыг нь амьдарч байсан өрөөнөөс нь олсон ба цогцосны зургийг явуулсан ч дүүгээ гэж таних боломжгүй байгаа тул мөн эсэхэд нь эргэлзэж байгаа гэнэ. Дүүгээ алдсан иргэн А.Болормаа болон түүний ээж, ар гэр БНСУ-д суудаг Монголын Элчин, Консулд хандаж үзсэн ч арга мухардаж байгаа талаараа хэллээ.